Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Стефен Карри шилдэг "мэргэн бууч" боллоо

NBA-гийн бүх оддын тоглолт "Баролис" цэнгэлдэхэд гурав дахь өдрөө үргэлжилж байна.

Б.
Б.Батхолбоо

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Стефен Карри шилдэг "мэргэн бууч" боллоо
Стефен Карри шилдэг "мэргэн бууч" боллоо. Зураг: МҮОНРТ

NBA-гийн бүх оддын тоглолт "Баролис" цэнгэлдэхэд гурав дахь өдрөө үргэлжилж байна. Өчигдөр шөнө болсон холын зайн шидэлтийн тэмцээнд Клей Томпсон, Жэймс Харден, Марко Белинилли, Кайл Корвер, Ж.Ж.Реддик, Уэсли Маттьюз, Стефен Карри, Кайри Ирвинг нар өрсөлдсөнөөс Стефен Карри түрүүллээ.

Бошийн баг тэргүүллээ

Багийн тэмцээн буюу шидэлтийн тэмцээнд өнгөрсөн жилийн аварга баг Бошийн баг /Крис Бош, Доминик Вилкинс, Свин Кэш/, Карригийн баг /Стефен Карри, Делл Карри, Сью Бёрд/, Пол Милсапын баг /Пол Милсап, Скотти Пиппен, Елена Делен Донн/, Уэстбрүүкийн баг /Расселл Уэстбрүүк, Анферни Хардуэй, Тамика Кетчинс/ нар оролцож, Бошийн баг тэргүүлсэн байна.

Карригийн баг 47 секундэд, Пол Милсапын 51 секундэд амжиж дөрвөн байрлалаас оруулж хасагдсан байна. Харин дараагийн шатанд Бошийн баг Уэстбуркын баг хоёр үлдэж оролцсон бөгөөд Бошийн баг 57 секундэд амжиж оруулснаар тэргүүлсэн бол Уэстбуркын баг 1 минут 30 секундэд төвийн шугамнаас оруулж чадалгүй цаг нь дуусжээ.

Хуваалцах