Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Стефен Карригийн шинэ дээд амжилт

С.Карри нэг тоглолтод 13 удаа холын зайнаас оновчтой довтолж, лигийн шинэ түүхийг бүтээлээ

О.
О.Сонинбаяр

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Стефен Карригийн шинэ дээд амжилт
Стефен Карригийн шинэ дээд амжилт. Зураг: МҮОНРТ

АҮСБХ (Америкийн үндэсний сагсан бөмбөгийн холбоо)-ны улирлын тоглолтын хүрээнд өнөөдөр Оклендын "Голден Стэйт Уарриорс" баг улирлын 7 дахь тоглолтоо "Оракл Арена"-даа "Нью-Орлеанс Пеликанс"-ыг хүлээн авсан. Сүүлийн 2 улирал дараалан лигийн хамгийн үнэ цэнэтэй тоглогчийн шагналыг хүртээд буй Стефен Карри энэ тоглолтод 13 удаа холын зайнаас амжилттай довтолж, шинэ дээд амжилтыг тогтоолоо. Тэрээр 3 онооны шугамны араас 17 удаа шидсэний 13 нь цагаригт оржээ. Энэ тоглолтод Карри нийтдээ 46 оноо авсан бөгөөд 5 удаа самбараас бөмбөг авч, 5 оновчтой дамжуулалт өгчээ. Баг нь мөн энэ тоглолтод 116:106 харьцаатай өрсөлдөгчөө хожиж, улирлын 5 дахь ялалтаа авлаа.

Түүнээс өмнө лигийн 70 жилийн түүхэнд нэг тоглолтод хамгийн ихдээ 12 удаа холын зайнаас амжилттай довтолсон 3 тохиолдол (Стефен Карри 2016.02.27, Донелл Маршал 2005.03.13, Коби Брайент 2003.01.07) байдаг. 2009 оны драфтын 1-р тойргийн 7 дахь сонголтоор "Алтан мужийн дайчид"-ын эгнээнд нэгдэж, 2015 онд лигийн аварга цолыг хүртсэн.

Өдгөө 28 настай "Уарриорс"-ийн ахлагч лигийн бүх цаг үеийн хамгийн агуу шидэгч, "мэргэн бууч" хэмээгдэж байна. Тэрээр өнгөрсөн улирал холын зайнаас 402 удаа оновчтой шидсэн нь мөн дээд амжилт болж, нэг улиралд хамгийн олон удаа холын зайнаас амжилтай довтолсон тамирчин болсон. Түүнчлэн 157 тоглолт дараалан холын зайн шидэлтээ цагаригт оруулаад байгаа нь лигийн бүх цаг үеийн дээд амжилт юм.

Хуваалцах