Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

“Степпе Арена” мөсөн ордон 15 сая ам.долларын өртгөөр баригдана

Энэхүү битүү ордны бүтээн байгуулалтын ажлыг “Степпа Арена” компани хариуцан ажиллаж байгаа бөгөөд тэдний өгсөн мэдээллээр тус ордон “Буянт-Ухаа” спорт цогцолборын орчимд баригдах аж.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Степпе Арена” мөсөн ордон 15 сая ам.долларын өртгөөр баригдана
“Степпе Арена” мөсөн ордон 15 сая ам.долларын өртгөөр баригдана. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Чех, Канад гэх мэт олон орны удирдлагуудтай улстай ярилцсаны үр дүнд 15 сая ам.долларын өртгөөр “Степпе Арена” мөсөн ордон бариулахаар болжээ.

Газрын болон дэд бүтцийн асуудал одоогоор шийдэгдсэн тул ирэх дөрөвдүгээр сараас ордны барилгын буюу газар шорооны ажил эхлэх юм байна. Энэхүү битүү ордны бүтээн байгуулалтын ажлыг “Степпа Арена” компани хариуцан ажиллаж байгаа бөгөөд тэдний өгсөн мэдээллээр тус ордон “Буянт-Ухаа” спорт цогцолборын орчимд баригдах аж.

Дээрх ордон нь олимпийн стандартаар буюу 60х30 хэмжээтэй, 12,7 мянган м.кв талбайтай байх юм байна. Төслийн хэрэгжилт 60 хувьтай үргэлжилж буй.

Хуваалцах