Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Стеван Йоветич “Севилья”-д ирлээ

Италийн “Интер Милан” клубын довтлогч Стеван Йоветич Испанийн “Севилья”-д зээлээр тоглохоор болсоныг өнөөдөр багийн удирдлагууд албан ёсоор танилцууллаа

О.
О.Сонинбаяр

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
Стеван Йоветич “Севилья”-д ирлээ
Стеван Йоветич “Севилья”-д ирлээ. Зураг: МҮОНРТ

Италийн “Интер Милан” клубын довтлогч Стеван Йоветич Испанийн “Севилья”-д зээлээр тоглохоор болсоныг өнөөдөр багийн удирдлагууд албан ёсоор танилцуулж, олон нийтэд мэдээлэл өгчээ. ЕХХ-ны “Европа лиг”-ийн тэмцээний аваргын цомыг сүүлийн 3 жил дараалан хүртээд байгаа “Севилья” клуб 27 настай Монтенегро довтлогч Стеван Йоветичийг энэ улирлыг дуустал багтаа тоглуулахаар болсоны зэрэгцээ ирэх зун түүний гэрээг 14 сая еврогоор худалдан авах давуу эрхийг өөрсдийн талдаа бий болгожээ. Йоветич энэ улирал эхэлсэнээс хойш Италийн багт ердөө 4 тоглолтод талбайд гараад байсан юм. Италийн “Интер” Йоветичийг 2016 онд багтаа албан ёсоор элсүүлж, 4 жилийн гэрээг байгуулж байсан. Энэ хүртэлх хугацаанд “Хар хөхүүд”-ийн өмсгөлтэйгээр нийт 32 тоглолтод оролцож, 8 гоолыг оруулж байсан юм. Андалузийн “Севилья” Испанийн цомын аварга шалгаруулах “Копа дел Рэй” тэмцээний шөвгийн 16-н шатанд эзэн хааны “Реал Мадрид” клубтэй учраа таарсан. Энэ тоглолтынхоо өмнө тэд багийнхаа довтолгооны хүчээ зузаатгаж чадлаа.

Йоветич тус хэвлэлийн хуралд олон нийтэд хандан “Севилья” бол Испанийн аварга загасуудын нэг. Үнэхээр шилдэг клуб. Би энд ирэх болсон олон шалтгаан байна. Тэд энэ жил “Аваргуудын лиг”-т маш амжилттай тоглож байна. Мөн Испанийн “Ла лиг”-ийн тэмцээндээ тэргүүлэгчдийн эгнээнд явж байна.

Самир Насри энд байгаа нь мэдээж сайн хэрэг. Тэр бол дэлхийн хэмжээний шилдэг тамирчин. Өмнө нь бидний “Манчестер Сити”-д байх үеийн сайн харилцаа, хамт тоглож байсан туршлага, ойлголцол одоо ч хэвээр байгаа гэдэгт итгэж байна. Маргааш би анхны бэлтгэлдээ оролцоно. Тэгээд түүнтэй ярилцах болно. Энэ шилдэг багтай нэг гэр бүл болж, хүндэлж явдаг дасгалжуулагчийнхаа удирдлага дор тоглох болсондоо баяртай байна.

Би “Интер”-т ирээд эхний 6 сар үнэхээр гайхалтай өнгөрсөн. Бидний тоглолт маш сайн болж лигийн багуудыг тэргүүлж байсан. Гэсэн ч бүх зүйл өөрчлөгдөх болсон. Харин “Манчестер Сити”-д би анх ирэх үед бэртэл гэмтэл маш их саад болж байсан. Би тоглохоосоо илүү харж суусаар байгаад ихэнх цагаа өнгөрүүлдэг байлаа. Гэхдоо би 100% бэлэн байна. Шилдэг форумаа олж, зорилгодоо хүрэн шинэ амжилтыг эхлүүлэхэд яг тохирсон газраа ирж, ийм баг хамт олонтой болсондоо баяртай байна." хэмээн сэтгэгдлээ хуваалцжээ.

Хуваалцах