Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Стив Нэш сагсан бөмбөгөөс зодог тайлна

NBA-гийн оддын нэг, “Лос-Анжелес Лейкерс”-ийн од Стив Нэш нурууны гэмтлийн улмаас сагсан бөмбөгчийн замналдаа цэг тавьж буйгаа зарлалаа.

Б.
Б.Батхолбоо

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Стив Нэш сагсан бөмбөгөөс зодог тайлна
Стив Нэш сагсан бөмбөгөөс зодог тайлна. Зураг: МҮОНРТ

NBA-гийн оддын нэг, “Лос-Анжелес Лейкерс”-ийн од Стив Нэш нурууны гэмтлийн улмаас сагсан бөмбөгчийн замналдаа цэг тавьж буйгаа зарлалаа. 41 настай Нэшийн нуруу сүүлийн үед өвдөх нь улам ихэссэн тул ийм шийдвэр гаргахаас аргагүйд хүрчээ.

Нэш сагсан бөмбөгчийнхөө замналд хоёр удаа улирлын MVP-ээр тодорч, найман удаа Бүх оддын тоглолтод шалгаран оролцож, NBA-гийн түүхэнд дамжуулалтынхаа тоогоор гуравт /10335 дамжуулалт/ бичигддэг юм.

Хуваалцах