Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Стивен Стэмкос он дуустал талбайд гарахгүй

Стивен Стэмкос он дуустал талбайд гарахгүй

О.
О.Сонинбаяр

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Стивен Стэмкос он дуустал талбайд гарахгүй
Стивен Стэмкос он дуустал талбайд гарахгүй. Зураг: МҮОНРТ

Хойд Америкийн үндэсний хоккейн лиг (ҮХЛ)-ийн шилдэг багуудын нэг болох АНУ-ын “Тампа Бэй Лайтнинг” багийн төвийн довтлогч Стивен Стэмкос өвдгөө бэртээжээ. Түүнийг 4-6 долоо хоногийн дараа эргэн талбайд гарах боломжтой гэсэн эмчийн дүгнэлт гарсан байна.

Стивен Стэмкосын хувьд ҮХЛ-ийн 2008 оны драфтын тэргүүн сонголтоор “Тампа Бэй Лайтнинг” багт нэгдэж байсан бөгөөд энэ багийн хамтаар 8 дахь улирлаа эхлүүлээд байгаа юм. Тэрээр өнгөрсөн хугацаанд “Аянганууд”-ын төлөө нийт 569 тоглотод оролцож, 312 гоол оруулан, 250 оновчтой дамжуулалт өгсөн амжилттай. Багийнхаа довтолгооны салшгүй нэг хэсэг болоод буй тэрээр энэ улиралд л гэхэд 17 тоглолтод ороцлохдоо хэдийн 9 гоол оруулж, 11 гоолын дамжуулалт өгөөд байсан. Стэмкос лигт орсон жилээ залуу оддын тоглолтод сонгогдож, 2011, 2012, 2015, 2016 онуудад ҮХЛ-ийн бүх оддын тоглолтод оролцсон билээ.

Тэрээр Канадын шигшээ багтайгаа 2008 онд 20 хүртэлх насны залуучуудын дэлхийн аварга болж, насанд хүрэгчдийн багтаа орох гараагаа эхлүүлж байлаа. Улмаар 2009 оны ДАШТ-ээс мөнгөн медаль хүртэж, 2016 онд дэлхийн цомын аварга болоод байгаа юм.

Хуваалцах