Стивесон WWE-д элссэн олимпын хоёр дахь аварга боллоо
Гейбл Стивесон мэргэжлийн бөхийн хамгийн алдартай холбоо болох WWE-тэй гэрээ байгуулсан билээ.
Т.
Т.Болор-Эрдэнэ
Мэдээллийн алба
Уншихад 1 минут

Токиогийн олимпын наадмын чөлөөт бөхийн хүнд жингийн аварга АНУ-ын 21 настай тамирчин Гейбл Стивесон мэргэжлийн бөхийн хамгийн алдартай холбоо болох WWE-тэй гэрээ байгуулсан билээ. Тэрбээр олимпын наадамд түрүүлснийхээ дараа мэргэжлийн бөхөд шилжсэн хоёр дахь тамирчин болж байна.
Түүнээс өмнө Курт Энгл 1996 оны Атлантагийн олимпод аваргалсныхаа дараа WWE-руу шилжиж алдар нэрийн оргилд гарч, бүр "Алдрын танхим"-д нэрээ үлдээсэн.
Хуваалцах


















