"Стоук Сити" таван тэнцээ, нэг хожилтой явна
Английн премьерлигийн зургаадугаар тойргийн сүүлийн тоглолт үргэлжилж байна. Манай цагаар өнгөрсөн шөнө 02:40 цагт улирал эхэлсээр хожил авч амжаагүй яваа Стоук Сити талбай дээрээ Нью Кастл Юнайтедыг хүлээн авч тоглолоо.
Мэдээллийн алба

Английн премьерлигийн зургаадугаар тойргийн сүүлийн тоглолт үргэлжилж байна. Манай цагаар өнгөрсөн шөнө 02:40 цагт улирал эхэлсээр хожил авч амжаагүй яваа "Стоук Сити" талбай дээрээ "Нью Кастл Юнайтед"-ыг хүлээн авч тоглолоо. Тоглолтын 15 дахь минутад "Стоук Сити"-гийн довтлогч "Петер Крауч" булангаас ирсэн бөмбөгийг мөргөж гоолдсон нь энэ тоглолтын цорын ганц гоол болсон юм. Ийнхүү Петер Крауч багтаа улирлын анхны хожил, анхны гоолоороо бэлэг барилаа.
"Стоук Сити" өмнө нь таван тоглолт хийсэн ч тэнцээ аваад байсан юм. Харин "Нью Кастл Юнайтед" энэ улирал эхэлсээр эхний зургаан тоглолтоос ердөө гурван оноо цуглууллаа. Ингэснээр тус багийн менежер Алан Пардюд хариуцлагын асуудал яригдаад эхэлсэн. Гэсэн ч тэрээр “Би ажлаа сайн дураар хүлээлгэж өгөхгүй” гэж мэдэгджээ.


















