Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

“Strikes” клубын нэрэмжит боулингийн тэмцээн боллоо

багийн төрөлд “Winners” клубын нэгдүгээр баг түрүүлж, дэд байрт “ТЭЦ-3”, удаах байранд “Big bowling” клубын нэгдүгээр баг шалгарлаа.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Strikes” клубын нэрэмжит боулингийн тэмцээн боллоо
“Strikes” клубын нэрэмжит боулингийн тэмцээн боллоо. Зураг: МҮОНРТ

Боулингийн “Strikes” клубын нэрэмжит тэмцээн энэ жил гурав дахь удаагаа амжилттай зохион байгуулагдлаа. Өчигдөр болсон тус тэмцээнд 12 багийн 70 шахам тамирчин оролцож, зооноос шалгарсан багууд хасагдах журмаар тоглож аваргаа тодруулсан.

Таван сая төгрөгийн шагналын сантай тус тэмцээний багийн төрөлд “Winners” клубын нэгдүгээр баг түрүүлж, дэд байрт “ТЭЦ-3”, удаах байранд “Big bowling” клубын нэгдүгээр баг шалгарлаа.

Түүнчлэн тус тэмцээний шилдэг тамирчин буюу өндөр онооны эзнээр эрэгтэй тоглогчдоос “ТЭЦ-3” клубын тамирчин Ч.Элбэгзаяат 245 оноогоор тодорлоо. Харин эмэгтэй шилдэг тамирчны шагналыг “Strikes” клубын тамирчин Т.Долгормаа (216 оноо) хүртсэн.

Хуваалцах