СТӨ балетийн тайзтай болно
Соёлын төв өргөөнд шинээр байгуулах балетийн тайз болон бусад шаардлагатай тоног төхөөрөмжийг соёл урлагийг дэмжигч аж ахуйн нэгж, байгууллагуудын хандив, тусламжийн хөрөнгөөр бий болгох юм гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Мэдээллийн алба

Нийслэлийн Засаг даргын захирамжаар нийслэлийн Соёлын төв өргөөнд нэмэлт балетийн тайз байгуулахыг нийслэлийн Соёл урлагийн газрын дарга Б.Батцэнгэлд үүрэг болгожээ. Нийслэл, Монголын Балетын хөгжил сантай хамтран ажиллах санамж бичгийг өнгөрсөн онд байгуулсан бөгөөд тус сан нь олон нийтэд сонгодог бүжгийн урлагийг сурталчилж, залуу уран бүтээлчдийг бэлтгэн, дэмжиж олон улсын тэмцээн наадмыг эх орондоо зохион байгуулах зорилготой юм. Соёлын төв өргөөнд шинээр байгуулах балетийн тайз болон бусад шаардлагатай тоног төхөөрөмжийг соёл урлагийг дэмжигч аж ахуйн нэгж, байгууллагуудын хандив, тусламжийн хөрөнгөөр бий болгох юм гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


















