Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Сүхбаатар аймагт гарсан 3 хээрийн түймэрт 331 га талбай өртжээ

Сүхбаатар аймгийн Түмэнцогт, Эрдэнэцагаан, Сүхбаатар суманд өнөөдөр буюу дөрөвдүгээр сарын 10-нд хээрийн түймэр гарч, урьдчилсан байдлаар 331 га талбай өртсөн байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Сүхбаатар аймагт гарсан 3 хээрийн түймэрт 331 га талбай өртжээ
Сүхбаатар аймагт гарсан 3 хээрийн түймэрт 331 га талбай өртжээ. Зураг: МҮОНРТ

Сүхбаатар аймгийн Түмэнцогт, Эрдэнэцагаан, Сүхбаатар суманд өнөөдөр буюу дөрөвдүгээр сарын 10-нд хээрийн түймэр гарч, урьдчилсан байдлаар 331 га талбай өртсөн байна.

Тодруулбал, тус аймгийн Түмэнцогт сумын Баянцагаан багийн "Холбоо" гэдэг газар 11:06 цагт гарсан хээрийн түймрийн дуудлагаар Онцгой байдлын газрын Түмэнцогт сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид ажиллаж, 12:40 цагт бүрэн унтраасан.

Мөн Эрдэнэцагаан сумын Бадрах багийн "Төмөрт" гэдэг газар 11:30 цагт гарсан хээрийн түймрийн дуудлагаар Гал түймэр унтраах, аврах 47 дугаар ангийн алба хаагчид ажиллаж, 13:30 цагт, Сүхбаатар сумын Хулгар багийн “Дармийн шанд” гэдэг газар 13:06 цагт гарсан хээрийн түймрийн дуудлагаар тус сумын мэргэжлийн ангийнхан ажиллаж, 14:20 цагт тус тус бүрэн унтраалаа гэж ОБЕГ-аас мэдээллээ.

Хуваалцах