Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Сүхбаатар аймгийн баг Баянхонгор Мазаалайг хожив

Үндэсний лигийн тэргүүн хэсгийн ээлжит тоглолт өнөөдөр МҮЭСТО-д болох бөгөөд 18:00 цагт Баянхонгор Мазаалай баг Өвөрхангай Тэнүүн-Өлзий багийн эсрэг тоглоно

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Сүхбаатар аймгийн баг Баянхонгор Мазаалайг хожив
Сүхбаатар аймгийн баг Баянхонгор Мазаалайг хожив. Зураг: МҮОНРТ

Үндэсний лигийн тэргүүн хэсгийн ээлжит тоглолт Баянхонгор Мазаалай болон Сүхбаатар Дарьганга Альянс Тех багийн хооронд болсон. Уг тоглолтод Сүхбаатар Дарьганга Альянс Тех баг өрсөлдөгчөө 108-93 харьцаатай хожлоо.

Тоглолтын эхэнд 4-3-аар “Мазаалай” баг тэргүүлж байснаас хойш 44 минут Сүхбаатар Дарьганга Альянс Тех баг илүүрхсэн. Тус тоглолтод Сүхбаатар багаас А.Гансүх болон Б.Батзолбоо нар 20-с дээш оноог авч багаа тэргүүлжээ. Харин эсрэг багаас Н.Ганбаатар 26 оноо, 14 самбар авсан байна. Ийнхүү Сүхбаатар баг 2-2 гэсэн амжилттай болсон бол Баянхонгор Мазаалай баг нэг хожил хоёр хожигдолтой болж байна.

Сонирхуулахад, Үндэсний лигийн тэргүүн хэсгийн ээлжит тоглолт өнөөдөр МҮЭСТО-д болох бөгөөд 18:00 цагт Баянхонгор Мазаалай баг Өвөрхангай Тэнүүн-Өлзий багийн эсрэг тоглоно.

Хуваалцах