Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Сүхбаатар дүүргийн биеийн тамирын багш нарын сургалт боллоо

“Олимпийн боловсрол ба бие бялдрын хүмүүжил” сэдэвт болзолт уралдааныг идэвхжүүлэх талаар санал солилцов

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Сүхбаатар дүүргийн биеийн тамирын багш нарын сургалт боллоо
Сүхбаатар дүүргийн биеийн тамирын багш нарын сургалт боллоо. Зураг: МҮОНРТ

Монголын үндэсний олимпийн хороо, Сүхбаатар дүүргийн боловсролын хэлтэс, Спортын төв сургууль, Монголын үндэсний олимпийн академиас хамтран Сүхбаатар дүүргийн биеийн тамирын багш нарын “Олимпизм ба бие бялдрын хүмүүжил” сэдэвт уулзалт-хэлэлцүүлэг, сургалтыг зохион байгууллаа.

Сургалтад Олон улсын олимпийн хорооны хүндэт гишүүн, МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн Ш.Магван, МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн Ч.Амарсанаа, Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган, Сүхбаатар дүүргийн боловсролын хэлтсийн дарга Д.Адъяасүрэн, МҮОХ-ийн Ерөнхийлөгч Ч.Зоригтбаатар нар болон Сүхбаатар дүүргийн биеийн тамирын багш нар оролцов.

Уг сургалтаар олимпийн танхимуудын үйл ажиллагааг эрчимжүүлэх, биеийн тамирын багш нарын идэвх, санаачилга, хөдөлмөрийн үнэлэмжийг дээшлүүлэх, хөгжлийн бэрхшээлтэй сурагчдын биеийн тамирын хичээлийн оролцоог нэмэгдүүлэх зэрэг асуудлыг хэлэлцжээ.

Мөн Монголын үндэсний олимпийн хороо, Монголын үндэсний олимпийн академиас Монгол Улсын нийт ерөнхий боловсролын сургуулиудын дунд зохион байгуулж буй “Олимпийн боловсрол ба бие бялдрын хүмүүжил” сэдэвт болзолт уралдааныг идэвхжүүлэх талаар санал солилцов.

Хуваалцах