Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Сүхбаатарчууд алтан медалийн эзэн боллоо

Өнгөрсөн жил ширүүн өрсөлдөөн үзүүлж, хасагдах шатанд гарсан багууд энэ удаа тэргүүн хэсэгт хүч үзэв. Хүчирхэг багуудын өрсөлдөөнөөс Сүхбаатар, Архангай аймгийн шигшээ финалд тунаж, цувралын эхний тоглолтод Сүхбаатарчууд хожсон ч ОУХМ Г.Баттөрөөр удирдуулсан Архангайн баг амар бууж өгөхгүй гэдгээ ха

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Сүхбаатарчууд алтан медалийн эзэн боллоо
Сүхбаатарчууд алтан медалийн эзэн боллоо. Зураг: МҮОНРТ

МҮСБХ-ноос зохион явуулсан 21 аймгийн аварга шалгаруулах “Үндэсний лиг-2016” тэмцээн өчигдөр өндөрлөлөө.

Өнгөрсөн жил ширүүн өрсөлдөөн үзүүлж, хасагдах шатанд гарсан багууд энэ удаа тэргүүн хэсэгт хүч үзэв. Хүчирхэг багуудын өрсөлдөөнөөс Сүхбаатар, Архангай аймгийн шигшээ финалд тунаж, цувралын эхний тоглолтод Сүхбаатарчууд хожсон ч ОУХМ Г.Баттөрөөр удирдуулсан Архангайн баг амар бууж өгөхгүй гэдгээ харуулан хоёр дахь тулаанд өрсөлдөгчөө ялав.

Харин шийдвэрлэх гурав дахь тоглолтод Сүхбаатарын залуучууд хамгаалалтаа тун нямбай гүйцэтгэн довтолгоонд дасгалжуулагч А.Алтан-Очир багийнхаа “мотор”-ыг бүрэн ажиллуулж чадсанаар Архангайг 97:84-өөр хожсон юм.

Ийнхүү Э.Дөлгөөн, Б.Батзолбоо нараар ахлуулсан Сүхбаатарын залуус өрсөлдөгчөө 2-1-ээр буулган авснаар “Үндэсний лиг-2016” тэмцээний аваргаар тодорч, цом, алтан медаль, зургаан сая төгрөгийн эзэн боллоо. Тэднээс Э.Дөлгөөн 25 оноо 14 самбар, Б.Золбаяр 21 оноо Н.Энхтөр 15 оноо авсан бол мөнгөн медаль хүртсэн Архангай аймгийн шигшээ багаас Г.Баттөр 21 оноо зургаан оновчтой дамжуулалт, Н.Уранхүү 17 оноо авсан.

Хүрэл медалийг Орхон аймгийн шигшээ баг хүртсэн бөгөөд тэд медалийн төлөө Увс аймгийн багтай өрсөлдөн 79:69-өөр хожсон юм.

Шилдэг тоглогчоор Б.Батзолбоо шалгарав. Тэрбээр 12 тоглолтод оролцож 15.8 оноо, 6.1 самбараас бөмбөг авалт дундчилсан юм.

Хуваалцах