"Суман өртөө" холч морины уралдаан Хэнтий аймгийн Дархан суманд болно
Уралдаан талдаа 15 км, ирж очихын 30 км замыг туулах бөгөөд оролцогчид гараанаас 10 секундын зайтай цуварч гаргахдаа хугацаагаар хэмжиж байр эзлүүлэх аж.
Мэдээллийн алба

"Журамт хурд" галаас зохион явуулдаг "Суман өртөө" холч морины уралдаан ирэх хоёрдугаар сарын 08-нд Хэнтий аймгийн Дархан суманд болно.
Үүнд хэн ч оролцох эрхтэй бөгөөд уралдаанч нь 18-аас дээш насных байх шаардлагатай юм байна.
Уралдаан талдаа 15 км, ирж очихын 30 км замыг туулах бөгөөд оролцогчид гараанаас 10 секундын зайтай цуварч гаргахдаа хугацаагаар хэмжиж байр эзлүүлэх аж.
Бүртгэлийн хураамж 100 мянган төгрөг агаад энэ удаа гурав дахиа зохион байгуулагдах гэж байна.
Тодруулбал, өнгөрсөн намар Хэнтий аймагт болсон бол өнгөрсөн долоо хоногт Налайх дүүрэгт болжээ.
Ерөнхий зохион байгуулагчаар “Дархан-Ажнай” морин спорт уяачдын холбоо ажиллах юм байна.


















