Сүмо бөх олимпийн төрөлд орохгүй нь тодорхой болов
Хүн төрөлхтний спортын их баяр наадам болсон 2020 оны зуны олимпод Япон улс зохион байгуулагч орны давуу эрхээ эдлэн сүмо бөхийг олимпийн төрөлд оруулах саналыг хүргүүлээд байв.
Мэдээллийн алба

Хүн төрөлхтний спортын их баяр наадам болсон 2020 оны зуны олимпод Япон улс зохион байгуулагч орны давуу эрхээ эдлэн сүмо бөхийг олимпийн төрөлд оруулах саналыг хүргүүлээд байв. Гэвч "Токио-2020”-ын зохион байгуулах хороо 26 спортын төрлийг авч хэлэлцээд наймыг нь сүүлийн сонгон шалгаруулалтад оролцуулахаар болж, бусад спортын төрлүүдийг эхний шатнаас хассан байна. Үүний дунд сүмо бөхийн төрөл ч хасагджээ.
Зохион байгуулах хороо софтбол, боулинг, хаданд авиралт, сквош, сёрфинг, каратэ, у-шү, дугуйт тэшүүрийн төрлүүдийг авч үлдэн олимпийн тоглолтын төрөлд оруулах эсэх талаар дахин хэлэлцэх юм байна.


















