Сүмо бөхийн дээд зиндаанд түрүүлсэн бөхөд олгох гэрэгэг хүлээлгэн өглөө
Мэргэжлийн сүмо бөхийн тэмцээн жилд зургаан удаа болдог. Одоогоор нэг болон гуравдугаар сарын барилдааны түрүү бөх тодорсон.
Мэдээллийн алба

Спортын төв ордны хурлын танхимд мэргэжлийн сүмо бөхийн дээд зиндаанд түрүүлсэн бөхөд олгох гэрэгэг хүлээлгэн өгөх ёслол боллоо.
Монгол Улсын Ерөнхий сайдын нэрэмжит зургаан гэрэгэг Гадаад харилцааны яаманд хүлээлгэн өгөв.
Мэргэжлийн сүмо бөхийн тэмцээн жилд зургаан удаа болдог. Одоогоор нэг болон гуравдугаар сарын барилдааны түрүү бөх тодорсон.
Тодруулбал, энэ оны нэг, гуравдугаар сарын башёд дараалан түрүүлсэн ёкозүна Кисенасатод хоёр гэрэгэг гардуулан өгөх юм байна. Харин үлдсэн дөрвөн гэрэгэ тав, долоо, ес, арваннэгдүгээр сарын башёд түрүүлсэн бөхөд очино.
Дээрх ёслолд БТСГ-ын дарга, гавьяат тамирчин Ц.Шаравжамц, ТЗУСХ-ийн дарга Ц.Одонбаяр, СБХЗХ-ийн дарга Х.Бакытжан, ҮШБА-ны дарга Ч.Насантогтох тэргүүтэй албаны хүмүүс оролцов.


















