Сүмо бөхийн УАШТ болно
Насанд хүрэгчдийн сүмо бөхийн Улсын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 8-ны өдөр Монгол бөхийн өргөөнд болох гэж байна.
Мэдээллийн алба

Насанд хүрэгчдийн сүмо бөхийн Улсын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 8-ны өдөр Монгол бөхийн өргөөнд болох гэж байна. Энэхүү тэмцээнийг Монголын сүмо бөхийн холбооноос зохион байгуулж байгаа бөгөөд ерөнхий ивээн тэтгэгчээр нь “Кёкүшю групп” ажиллах юм.
Сүмогийн УАШТ-д аймаг, дүүргийн Спорт хороод болон спортын клуб, нийгэмлэгийн сүмо бөхийн баг тамирчид, сүмо бөхөөр бэлтгэл сургуулилт тогтмол хийдэг ч спорт хороо, клубт харьяалалгүй тамирчид оролцохоор бүртгүүлжээ. Тэмцээн насанд хүрэгчдийн эрэгтэй, эмэгтэй 19-ээс дээш нас, залуучуудын эрэгтэй, эмэгтэй буюу 15-18 нас гэсэн ангиллаар болох юм. Мөн сүмочид жингийн ангиллаар өрсөлдөнө.


















