Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Сумогийн ДАШТ-нийг Монголд зохион байгуулна

Сумо бөхийн 2016 оны ДАШТ-нийг эх орондоо зохион байгуулахаар болсон талаар Монголын Сумо бөхийн холбооноос мэдээлэл хийлээ.

О.
О.Шинэтуяа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Сумогийн ДАШТ-нийг Монголд зохион байгуулна
Сумогийн ДАШТ-нийг Монголд зохион байгуулна. Зураг: МҮОНРТ

Сумо бөхийн 2016 оны ДАШТ-нийг эх орондоо зохион байгуулахаар болсон талаар Монголын Сумо бөхийн холбооноос мэдээлэл хийлээ. Манай Сумо бөхийн холбоо ДАШТ-нийг зохион байгуулах эрхийн төлөө Египет улсын Сумо бөхийн холбоотой өрсөлдөж ялалт байгуулжээ. Одоогоор ДАШТ-нийг 2016 оны долоодугаар сарын 30, 31-ний өдөр “Буянт-Ухаа” спорт цогцолборт хийхээр төлөвлөөд буй аж.

Дээрх ажлын хүрээнд энэ жилийн Сумо бөхийн улсын аварга шалгаруулах тэмцээнийг ирэх 11 дүгээр сарын 8, 9-нд Улаанбаатар хотноо зохион байгуулах гэж байна. Тэмцээнийг Олон улсын Сумо бөхийн дүрмийн дагуу насны ангилал бүрт эрэгтэй, эмэгтэй тус бүр дөрвөн жингийн болон багийн барилдаанаар явуулах юм байна.

Хуваалцах