Сумын заан Т.Дүгэрдорж түрүүлэв
Хаврын бөхийн баярын хүрээнд зохион байгуулагдаж буй сумын цолтой болон залуу бөхчүүдийн барилдаан "Монгол бөхийн өргөө"-нд боллоо.
Мэдээллийн алба

Хаврын бөхийн баярын хүрээнд зохион байгуулагдаж буй сумын цолтой болон залуу бөхчүүдийн барилдаан "Монгол бөхийн өргөө"-нд болсон. Үүнд сумын заан Н.Ширчинхүү, Ж.Бямбадонид, Д.Батхүрэл, Э.Даваажаргал, Ч.Чойжилсүрэн, Т.Дүгэрдорж, Га.Бат-Эрдэнэ тэргүүтэй 400 гаруй бөх зодоглосон. Гэхдээ О.Наранбаатар, Б.Зоригтбаатар, С.Очирбат нарын зэрэг шилдэг хүчтэн барилдсангүй.
Барилдаанд Завхан аймгийн Отгон сумын харьяат "Даян" дэвжээний бөх, сумын заан Т.Дүгэрдорж түрүүлж, Говь-Алтай аймгийн Шарга сумын харьяат, "Соёмбо" спорт сургалтын төвийн бөх, сумын заан Э.Даваажаргал үзүүрлэв. Их шөвөгт Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын харьяат сумын заан Га.Бат-Эрдэнэ, Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын харьяат А.Мягмаржав нар шалгарлаа.


















