Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Сумын заан цолтой болон залуу бөхчүүдийн ээлжит барилдаан энэ ням гарагт болно

Харин сүүлд буюу гуравдугаар сарын 15-нд Спортын төв ордонд Монгол Улсын боловсролын их сургуулийн нэрэмжит 128 бөхийн барилдаан болоход Өвөрхангай аймгийн харьяат, сумын заан Ц.Бямба-Отгон түрүүлж, Булган аймгийн харьяат, сумын заан Х.Нямдорж үзүүрлэв.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Сумын заан цолтой болон залуу бөхчүүдийн ээлжит барилдаан энэ ням гарагт болно
Сумын заан цолтой болон залуу бөхчүүдийн ээлжит барилдаан энэ ням гарагт болно. Зураг: МҮОНРТ

Сумын заан цолтой болон залуу бөхчүүдийн ээлжит барилдаан энэ ням гарагт буюу гуравдугаар 24-нд Монгол бөхийн өргөөнд болно.

Дээрх барилдааныг 2009 оны цагаан сараас хойш зохион байгуулж байгаа бөгөөд Монголын үндэсний бөхийн холбоо сар тутам болгохоор ажиллаж байгаа юм.

Энэхүү барилдаанд сар бүр 500 орчим сумын заан цолтон барилддаг.

Харин сүүлд буюу гуравдугаар сарын 15-нд Спортын төв ордонд Монгол Улсын боловсролын их сургуулийн нэрэмжит 128 бөхийн барилдаан болоход Өвөрхангай аймгийн харьяат, сумын заан Ц.Бямба-Отгон түрүүлж, Булган аймгийн харьяат, сумын заан Х.Нямдорж үзүүрлэв.

Харин үүнээс хоёр хоногийн дараа Төв аймгийн Жаргалант суманд болсон 88 бөхийн барилдаанд Увсын Б.Батбаян түрүүлж, Завханы А.Нармандах үзүүрлэсэн юм.

Хуваалцах