Сумын заануудын барилдаан энэ сарын 13-нд болно
Хууль сахиулахын их сургуулийн нэрэмжит сумын заан цолтны барилдаан энэ сарын 13-нд тус сургуулийн зааланд болно.
Мэдээллийн алба

Хууль сахиулахын их сургуулийн нэрэмжит сумын заан цолтны барилдаан энэ сарын 13-нд тус сургуулийн зааланд болно. Өнгөрсөн сард сумын заан А.Мягмаржав түрүүлэхэд 160 бөх хүч үзсэн бол энэ сард бүр нэмэгдэхээр байгаа нь бөхчүүдийн ярианаас мэдэгдэж байна.
Барилдааны хураамж 3000 төгрөг бөгөөд цуглуулсан мөнгийг зөвхөн байнд зарцуулах аж. Түүнчлэн энэхүү барилдааныг “Соёмбо” спорт хороо, Хууль сахиулахын их сургуулиас сар бүр уламжлал болгон зохион байгуулах аж.


















