Сөнөсөн тэнгис яг одоо /фото/
Урт нь 67 км, өргөөшөө 18 км бөгөөд манай гарагийн хамгийн нам дор газар далайн түвшнээс доош 395 метрт оршдог юм. Тэнгисийн усан дахь давсны хэмжээ асар их. Нэг литр усны 374 граммыг давс эзэлдэг.
Мэдээллийн алба

Газар дундад тэнгисийн зүүн эрэг, Эль Горын нам хөндийд дэлхийд хамгийн алдартай Сөнөсөн тэнгис гэж бий. Тэнгисийн нэр үнэн байдалтай зарим талаар нийцдэг. Учир нь тэндэхийн усанд амьд организм нэг ч үгүй. Загас жараахай, замаг, далайн ургамал байдаггүй юм.
Урт нь 67 км, өргөөшөө 18 км бөгөөд манай гарагийн хамгийн нам дор газар далайн түвшнээс доош 395 метрт оршдог юм. Тэнгисийн усан дахь давсны хэмжээ асар их. Нэг литр усны 374 граммыг давс эзэлдэг. Давсны хэмжээ улам өсч байна. Гэвч арьсны элдэв өвчнүүд болон бусад өвчнийг анагаах үйлчилгээтэй учир эрүүл мэндийн шалтгаанаар жуулчид зорьдог. Түүнчлэн нуурын усаар гоо сайхны бүтээгдэхүүн хийх бизнесийн гарц нэвтрээд байгаа юм.






























