"Super Junior" хамтлагийн гишүүн Чой Сивон НҮБ-ын Хүүхдийн сангийн элч болжээ
"Super Junior" хамтлагийн дуучин, жүжигчин Чой Сивон НҮБ-ын Хүүхдийн сангийн Зүүн Ази, Номхон далайн бүсийн Элч болсноо өчигдөр зарлалаа.
Мэдээллийн алба

"Super Junior" хамтлагийн дуучин, жүжигчин Чой Сивон НҮБ-ын Хүүхдийн сангийн Зүүн Ази, Номхон далайн бүсийн Элч болсноо өчигдөр зарлалаа. Чой Сивон сүүлийн дөрвөн жилийн хугацаанд БНСУ-д НҮБ-ын Хүүхдийн сангийн тусгай төлөөлөгчийн үүргийг гүйцэтгэж, хүүхдүүдийн асуудалд анхаарал хандуулж ирсэн аж.
Мөн тэрбээр саяхан Вьетнам улсад болсон үе тэнгийнхний дээрэлхэлтийн эсрэг #StopBullying кампанит ажилд оролцож, дээрх асуудлыг хэрхэн шийдвэрлэх тухай өсвөр насныхан, залуучуудтай уулзалт хийсэн билээ.


















