Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

"Супер лиг"-ийн тоглолт "Хандгайт" ордонд болно

Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбооноос зохион байгуулж буй Үндэсний супер лигийн II тойргийн тоглолтууд энэ сарын 4-ний өдрөөс эхэлсэн.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
"Супер лиг"-ийн тоглолт "Хандгайт" ордонд болно
"Супер лиг"-ийн тоглолт "Хандгайт" ордонд болно. Зураг: МҮОНРТ

Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбооноос зохион байгуулж буй Үндэсний супер лигийн II тойргийн тоглолтууд энэ сарын 4-ний өдрөөс эхэлсэн. Үндэсний супер лигийг одоогоор "Баянгол Сентоза Ирвэс" 7 хожилтойгоор тэргүүлж байгаа бол Төв аймгийн "Төв ургац" 6, Дундговь "Мон-Алтиус Смарт" 5 хожилтой удаалж байна.

Эдгээр өдрүүдэд Спортын төв ордонд боксын насанд хүрэгчдийн УАШТ болж байгаа учир лигийн тоглолт ирэх бямба гарагт Хандгайт дахь сагсан бөмбөгийн ордонд болно. Энэ өдөр нийт дөрвөн тоглолт болох бөгөөд багуудын нэрс удахгүй тодрох аж.

Хуваалцах