Супер лиг: Өнөө орой гурван тоглолт болно
МҮСБХ-ний "Үндэсний супер лиг" гурав дахь жилдээ зохион байгуулагдаж, өнгөрөгч даваа гарагаас эхлэн шийдвэрлэх тоглолтууд явагдаж эхэллээ
Мэдээллийн алба

Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбооны "Үндэсний супер лиг" гурав дахь жилдээ зохион байгуулагдаж, өнгөрөгч даваа гарагаас эхлэн шийдвэрлэх тоглолтууд явагдаж эхэллээ. Өнөө орой Дорноговь "Таван дохио" vs "СБЛ Хасын хүлэгүүд" багууд эхлээд тоглоно. Хоёр дахь тоглолт Увс "Эрдэнэрийлинг Ригс" vs "Сентоза Арслангууд" багуудын дунд өрнөх учиртай. Харин оноо оройн сүүлийн тоглолт 20:00 цагаас Хэнтий “Хасумегаватт Чингис Сити” vs Төв аймаг "Төв ургац" багийн хооронд болно.
Одоогоор "Супер лиг"-ийг "СБЛ Хасын хүлэгүүд 11 хожил, зургаан хожигдолтойгоор тэргүүлж байгаа бол нийт 11 багаас Хэнтий "Чингис Сити" дөрвөн хожил, 13 хожигдолтой сүүл мушгиж байна.



















