Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Супер лигийн аваргын цуврал 2:2 болж тэнцлээ

Өчигдөр 19:00 цагаас аваргын төлөө өрсөлдөж буй "Дорнод Танан Гарьд", "Дундговь Альянс Тех Харцага" багуудын цувралын дөрөв дэх тоглолт боллоо.

Б.
Б.Батхолбоо

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Супер лигийн аваргын цуврал 2:2 болж тэнцлээ
Супер лигийн аваргын цуврал 2:2 болж тэнцлээ. Зураг: МҮОНРТ

Үндэсний супер лигийн аваргын төлөөх тоглолтууд Спортын төв ордонд болж байна. Өчигдөр 19:00 цагаас аваргын төлөө өрсөлдөж буй "Дорнод Танан Гарьд", "Дундговь Альянс Тех Харцага" багуудын цувралын дөрөв дэх тоглолт боллоо.

Түрүүлж дөрөв хожсон баг лигийн аваргаар тодрох бөгөөд сүүлийн хоёр тоглолтод "Дорнод Татан Гарьд" дараалан хожсоноор 2:1-ээр цувралыг тэргүүлж байсан. Тэгвэл өчигдөр харцагууд өрсөлдөгчөө 82:70-аар хожиж, цувралыг тэнцүүлж чадлаа.

Цуврал: 2:2
-"Дундговь Альянс Тех Харцага" vs "Дорнод Танан Гарьд" 105:97
-"Дорнод Танан Гарьд" vs "Дундговь Альянс Тех Харцага" - 118:113 /Нэмэлт цаг/
-"Дундговь Альянс Тех Харцага" vs "Дорнод Танан Гарьд" - 90:95
-"Дорнод Танан Гарьд" vs "Дундговь Альянс Тех Харцага" - 70:82


Хуваалцах