Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Супер лигийн хоёр тоглолт өнөө орой болно

Өнөөдөр 18:00 цагаас “Ирвэсүүд”-“Төв ургац”, 20:00 цагаас “Баянзүрх их өргөө аравтууд”-“Мон-Алтиус смарт” багийн тоглолт болно.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Супер лигийн хоёр тоглолт өнөө орой болно
Супер лигийн хоёр тоглолт өнөө орой болно. Зураг: МҮОНРТ

Монголын Үндэсний сагсан бөмбөгийн холбооноос зохион байгуулж буй Үндэсний супер лигийн гуравдугаар тойргийн шийдвэрлэх тоглолтууд Спортын төв ордонд болж байна. Тэмцээний плей-офф хаяанд ирсэн энэ үед багуудын тоглолт бүр чухал болж буй.

Өнөөдөр 18:00 цагаас “Ирвэсүүд”-“Төв ургац”, 20:00 цагаас “Баянзүрх их өргөө аравтууд”-“Мон-Алтиус смарт” багийн тоглолт болно.

Одоогоор хүснэгтийг Төв аймгийн "Төв ургац” 13 хожилтой тэргүүлж байгаа бол “СБЛ Хасын хүлгүүд”, “Альянс Тех Харцага” багууд 11 оноотой удаалж байна.

Хуваалцах