Супер лигийн плэй-офф эхэллээ
Монголын Үндэсний сагсан бөмбөгийн холбооноос (МҮСБХ) зохион байгуулж буй “Үндэсний супер лиг” 2014-2015 оны улирлын нээлт өнгөрөгч оны арваннэгдүгээр сарын 19-ний өдөр Спортын төв ордны “А” зааланд эхэлж байсан билээ.
Мэдээллийн алба

Монголын Үндэсний сагсан бөмбөгийн холбооноос (МҮСБХ) зохион байгуулж буй “Үндэсний супер лиг” 2014-2015 оны улирлын нээлт өнгөрөгч оны арваннэгдүгээр сарын 19-ний өдөр Спортын төв ордны “А” зааланд эхэлж байсан билээ. Анх удаа 11 баг өрсөлдсөн "Супер лиг"-ийн тойргийн тоглолтууд өнгөрөгч долоо хоногт өндөрлөж, плэй-оффт өрсөлдөх найман баг тодорсон.
Тэгвэл өнөөдрөөс плэй-оффын өрсөлдөөн "SBL Хасын хүлгүүд” vs “Хан талстын ирвэсүүд”, “Мадимос шонхорууд” vs “Танан Гарьд” гэсэн багуудын тоглолтоор эхлэх гэж байна. Мөн энэ өдөр эмэгтэйчүүдийн "Супер лиг"-ийн "ШУТИС-Шаркс" vs "Баянгол Фалконс" багуудын тоглолт болох юм.
“Үндэсний супер лиг”-ийн плей-оффын оноолт:
1: “Хасын хүлгүүд” vs “Хан талстын ирвэсүүд”
2: “Мадимос шонхорууд” vs “Танан Гарьд”
3: “Дундговь Альянс Тех Харцага” vs “Төв аймаг Төв ургац”
4: “Увс Эрдэнэдрийлинг Ригс” vs “Их өргөө аравтууд”
Өнөөдөр буюу гуравдугаар сарын 16-ны өдөр болох тоглолтын хуваарь:
Эмэгтэй:
16.00 "ШУТИС-Шаркс" vs "Баянгол Фалконс"
Эрэгтэй:
18.00 "SBL Хасын хүлгүүд” vs “Хан талстын ирвэсүүд”
20.00 “Мадимос шонхорууд” vs “Танан Гарьд”
"Супер лиг"-ийн статистик үзүүлэлтийг тооцоолон гаргажээ. Оноо авалт, оновчтой дамжуулалт, блок-шот, бөмбөг таслалт, самбараас бөмбөг авалтын лидерүүд болон улирлын шилдэг 10-ыг танилцуулж байна.
Тус тэмцээн хоёр дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа бөгөөд өнгөрсөн жилийн тэмцээнд “Аварга” дээд сургуулийн баг тэргүүлж байжээ.























