Супер лигийн тоглолтууд болж байна
Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбооны Үндэсний супер лиг үргэлжилж байна. Одоогоор 20 гаруй тоглолт болоод байгаа юм. Өнөөдөр хуваарь ёсоор хоёр тоглолт болох гэж байна.
Мэдээллийн алба

Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбооны Үндэсний супер лиг үргэлжилж байна. Одоогоор 20 гаруй тоглолт болоод байгаа юм. Өнөөдөр хуваарь ёсоор хоёр тоглолт болох гэж байна. Эхний тоглолт хүснэгтийг тэргүүлж буй Ө.Үнэнбүрэн эзэнтэй "Баянгол Сентоза Ирвэсүүд", легионер тоглогчдоор хүчээ сэлбэн хүчирхэгжсэн Д.Доржпүрэв эзэнтэй Төв аймгийн "Төв ургац" багуудын хооронд өрнөх юм.
Харин дараагийн тоглолт 20:00 цагаас олон жилийн түүхт, арвин амжилтын эзэд болох З.Баясгалан эзэнтэй "Альянс Тех Харцага", баг "СБЛ Хасын Хүлэгүүд"-ийн хооронд болно.

"Харцагууд"-д ОУХМ Г.Баттөр, Steve Pledger нар багтайгаа нэгдсэн.


















