Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Сурагчдын Дэлхийн аваргаас хос медаль хүртэв

Сурагчдын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний долоо хүртэлх насны охидын ангилалд Олон улсын шатрын холбооны дэд мастер, “Эрдэм төгс” сургуулийн сурагч Б.Энхсаран, тус насны хөвгүүдийн ангилалд олон улсын шатрын холбооны дэд мастер, “Шинэ Монгол” сургуулийн сурагч Л.Очирбат нар хос мөнгөн медаль хү

О.
О.Шинэтуяа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Сурагчдын Дэлхийн аваргаас хос медаль хүртэв
Сурагчдын Дэлхийн аваргаас хос медаль хүртэв. Зураг: МҮОНРТ

Бразил улсад зохион байгуулагдсан Сурагчдын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний долоо хүртэлх насны охидын ангилалд Олон улсын шатрын холбооны дэд мастер, “Эрдэм төгс” сургуулийн сурагч Б.Энхсаран, тус насны хөвгүүдийн ангилалд олон улсын шатрын холбооны дэд мастер, “Шинэ Монгол” сургуулийн сурагч Л.Очирбат нар хос мөнгөн медаль хүртжээ. Мөн энэ насны ангилалд өрсөлдсөн 13 дугаар сургуулийн сурагч Б.Одгэрэл шагналт IV байрт шалгарсан байна.

8-9 насны охидын ангилалд коэффициентийн дутуугаар Багануур дүүргийн Г.Маралгуа шагналт IV байрт, 52 дугаар сургуулийн сурагч Б.Алтантуяа шагналт V байрт, 10-11 насны хөвгүүдийн ангилалд Орхон аймгийн шатарчин, Логарифм сургуулийн сурагч Д.Батсүрэн VIII байрт шалгарлаа.

Хуваалцах