Сургуулиа дөнгөж төгсөөд буй Ичиножёо анхаарлын төвд оров
Өнгөрөгч аки башёд их аварга Хакүхотой өрсөлдөн олныг шуугиулсан Ичиножёо Ичинноров Сумогийн холбооны дэргэдэх шинэ бөхчүүдийн сургалтын төвийг төгслөө. Тэрээр сургалтын төвд сурч байхдаа л дээд зиндаанд барилдан, рекорд амжилт тогтоосон юм. Харин түүний “нэг ангийнхан” нь доод зиндаанд барилдсан хэ
Мэдээллийн алба

Өнгөрөгч аки башёд их аварга Хакүхотой өрсөлдөн олныг шуугиулсан Ичиножёо Ичинноров Сумогийн холбооны дэргэдэх шинэ бөхчүүдийн сургалтын төвийг төгслөө. Тэрээр сургалтын төвд сурч байхдаа л дээд зиндаанд барилдан, рекорд амжилт тогтоосон юм. Харин түүний “нэг ангийнхан” нь доод зиндаанд барилдсан хэвээр байгаа.
"Магэ" үс нь ч ургаж амжаагүй Ичиножёо энэ сарын 27-нд 11 дүгээр сарын тэмцээний "банцүкэ" гарах өдөр үсээ цолтой бөхийн ёсоор боох болжээ. Ичиножёо “Энэ сарын 2-нд боож үзсэн арай л богинохон байлаа. Үсээ хурдан ургуулж, цолтой бөхийн ёсоор янзлуулаад хийморь сүлдээ сэргээх сэн" хэмээн ярьсан байна.
Мөн 11 дүгээр сарын есөнд Кюүшюүд эхлэх тэмцээний тасалбар энэ сарын 4-нөөс эхлэн зарагдаж эхэлсэн бөгөөд эхний өдөр 500 хүн дараалалд зогсож, тэмцээн олны анхаарлыг ихэд татаж байгааг харууллаа. Ирэх сарын башён талаар "Хакүхо Тайхо аваргын 32 түрүүлсэн амжилтыг давтах уу, эсвэл Ичиножёо түүнийг зогсоох уу, бусад аваргууд хэрхэн барилдах бол гэсэн бөх сонирхогчдын таамаг хүлээлт их байна" хэмээн сумогийн холбооноос дурджээ.


















