Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Сурын харвааны шинэ цолтнууд тодорлоо

Өнөөдөр монголын үндэсний сурын талбайд шинэ цолтнууд олноороо төрлөө.

Ж.
Ж.Мядагбадам

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Сурын харвааны  шинэ цолтнууд  тодорлоо
Сурын харвааны шинэ цолтнууд тодорлоо. Зураг: МҮОНРТ

Өнөөдөр монголын үндэсний сурын талбайд шинэ цолтнууд олноороо төрлөө. Эрэгтэй, эмэгтэй халх сурын харвааны түрүү Улсын мэргэн харваач, спортын мастер Л.Отгонбаяр хоёр дахь удаагаа түрүүлж улсын хошой мэргэн цолны болзол хангасан бол эмэгтэй харваанд монгол улсын хошой мэргэн харваач Л. Оюунчимэг 3 дахь удаагаа тэргүүлэн цолоо баталсан гайхам амжилтаар наадамчин түмнээ баясгалаа.

Мөн Баян-өлгий аймгийн харьяат монгол улсын мэргэн харваач н.Батгэрэлийн шавь н.Алтанбагана, залуу харваач М.Мөнх-эрдэнэ, энэ наадмын түрүү Монгол улсын хошой мэргэн харваач Л.Оюунчимэгийн шавь Н.Энэрэл нарын гурван харваач Спортын мастер, Говь-Алтай аймгийн харвяат харваач Б.Оюун-Эрдэнэ Дэд мастерийн болзлыг тус тус хангалаа.

Түлхүүр үг:Сурын харвааны шинэ цолтнууд тодорлоо
Хуваалцах