Суу ухаан хэдэн настайд илэрдгийг тогтоожээ
Америкийн Баруун умардын их сургууль болон Охайогийн их сургуулийн эрдэмтэд хамтарч томоохон 800 эрдэмтний мэдээлэлд дүн шинжилгээ хийгээд тэдний суу билэг хэдэн настайд нь илэрснийг тооцоолжээ. Судлаачид өнгөрсөн зуунд Нобелийн шагнал хүртсэн 500 хүн, мөн 300 нэртэй зохион бүтээгчдийн мэдээлэлд суд
Мэдээллийн алба

Америкийн Баруун умардын их сургууль болон Охайогийн их сургуулийн эрдэмтэд хамтарч томоохон 800 эрдэмтний мэдээлэлд дүн шинжилгээ хийгээд тэдний суу билэг хэдэн настайд нь илэрснийг тооцоолжээ.
Судлаачид өнгөрсөн зуунд Нобелийн шагнал хүртсэн 500 хүн, мөн 300 нэртэй зохион бүтээгчдийн мэдээлэлд судалгаа явуулжээ.
Энэ хүмүүс бүгд л шинжлэх ухааны хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулсан байна.
Тэгтэл томоохон нээлтүүдийн 93 хувийг нь эрдэмтэд 26-гаас дээш настайдаа хийсэн нь тогтоогдов. Харин тэдний бүтээмж 30-40 насны хооронд дээд цэгтээ хүрч байсан гэнэ.
Тухайн эрдэмтний суу билэг шинжлэх ухааны салбараас хамаарч өөр өөр байсан нь илэрчээ. Тухайлбал, физикийн шинжлэх ухааны эрдэмтэд 36 настайдаа дийлэнх нээлтийг хийжээ.
Химич эрдэмтэд 39 настайдаа алдаршиж байсан бол физиологийн эрдэмтэд 41 настайдаа онцгойрох нь их байсан байна.


















