Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Т.Анужин өнөөдөр өрсөлдөнө

"Рио-2016" олимпийн эрх олгох хүндийн өргөлтийн насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн Узбекистаны нийслэл Ташкент хотноо үргэлжилж байна.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Т.Анужин өнөөдөр өрсөлдөнө
Т.Анужин өнөөдөр өрсөлдөнө. Зураг: МҮОНРТ

"Рио-2016" олимпийн эрх олгох хүндийн өргөлтийн насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн Узбекистаны нийслэл Ташкент хотноо үргэлжилж байна. Тэмцээнд манай улсын эрэгтэй, эмэгтэй баг бүтэн бүрэлдэхүүнээрээ оролцож буй.

Тэмцээнд 33 улсын 262 тамирчин 15 жингийн ангилалд өрсөлдөж байна. Эрэгтэй жингийн өрсөлдөөнөөр эхэлсэн тус тэмцээн өнөөдөр эмэгтэй жингийн ангиллаар эхэлнэ. Үүнд 63 кг-ын жинд ОУХМ Т.Анужин өрсөлдөх юм.

Тэмцээнийг 19 орны 26 шүүгч явуулж байгаагаас Монголоос олон улсын нэгдүгээр зэргийн шүүгч Л.Одгэрэл ажиллаж байна.

Хуваалцах