Т.Батцэцэг уран сайхны киноны гол дүр бүтээжээ
Т.Батцэцэг 2014 онд Монгол Улсаа төлөөлөн "Дэлхийн мисс"-д өрсөлдөж байв. Үүний дараахан хэд хэдэн реклам, клипэнд тоглож, жүжиглэх чадвартайгаа харуулаад амжсан.
Мэдээллийн алба

Азийн супер модель Т.Батцэцэг "Залуу нас" хэмээх уран сайхны киноны гол дүр бүтээжээ. Тус киноны агуулга нь залуусын амьдрал дахь олон асуудлын талаар өгүүлэх аж.
Т.Батцэцэг 2014 онд Монгол Улсаа төлөөлөн "Дэлхийн мисс"-д өрсөлдөж байв. Үүний дараахан хэд хэдэн реклам, клипэнд тоглож, жүжиглэх чадвартайгаа харуулаад амжсан. Харин өдгөө кино урлагт хөл тавьсан нь залуусын анхаарлыг улам татаж байна.
Дээрх киноны зохиолыг Ж.Сувд бичжээ. Тэрбээр "Надад мөнгө л байвал амьдралын бүх асуудлыг шийдэж болно гэж бодож явсан үе байсан. Гэхдээ амьдрал надад огт өөрөөр нээгдсэн юм" хэмээн киноныхоо гол санааг өгүүлэв.


















