Т.Баттөгс дэлхийн цомын хошой алтан медальтай боллоо
Тэмцээнд 19 орны тамирчид өрсөлдсөн бөгөөд манай улсаас олон улсын хэмжээний мастер Т.Баттөгс эмэгтэйчүүдийн 63 кг-ын жинд эх орноо төлөөлөн оролцсон юм.
Мэдээллийн алба

Казахстан улсын Алматы хотноо самбо бөхийн дэлхийн цомын тэмцээн болж өндөрлөлөө.
Тэмцээнд 19 орны тамирчид өрсөлдсөн бөгөөд манай улсаас олон улсын хэмжээний мастер Т.Баттөгс эмэгтэйчүүдийн 63 кг-ын жинд эх орноо төлөөлөн оролцсон юм.
Эмэгтэйчүүдийн 63 кг-ын жинд 22 тамирчин зодоглосноос Т.Баттөгс дөрвөн барилдаан хийж бүгдэд нь ялалт байгуулснаар дэлхийн цомын аварга болж, хошой алтан медальтай боллоо.
Тэрбээр өнгөрсөн онд мөн энэ тэмцээнээс алтан медаль хүртэж байсан юм.


















