Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Т.Батзоригийн хээр үрээ өнгөлж байна

Яг одоо хурдан буянуудыг Начингийн Баасанжавын бор үрээ, өнгөрсөн жилийн наадмын түрүү З.Мэндсайханы чонон саарал үрээ, Дашдэлэгийн Даваацэрэнгийн хул үрээ, Ононгийн Батбилэгийн янзага зээрд үрээ, Пунцагбалжирийн Энхмөнхийн бор үрээ, Даваахүүгийн Баянбатын зээрд үрээ, Т.Батзоригийн хээр үрээ өнгөлж

Ж.
Ж.Тагтаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Т.Батзоригийн хээр үрээ өнгөлж байна
Т.Батзоригийн хээр үрээ өнгөлж байна. Зураг: МҮОНРТ

Тулгар төрийн 2223, Их монгол улсын 808, ардын хувьсгалын 93 жилийн ой, үндэсний их баяр наадмын хурдан морьдын уралдаан өнөөдөр хязаалан насны морьдын уралдаанаар эхэлж байна. Энэ жил хязаалан насанд нутаг нутгийн 318 үрээ шандсаа сорьж буй. Яг одоо хурдан буянуудыг Начингийн Баасанжавын бор үрээ, өнгөрсөн жилийн наадмын түрүү З.Мэндсайханы чонон саарал үрээ, Дашдэлэгийн Даваацэрэнгийн хул үрээ, Ононгийн Батбилэгийн янзага зээрд үрээ, Пунцагбалжирийн Энхмөнхийн бор үрээ, Даваахүүгийн Баянбатын зээрд үрээ, Т.Батзоригийн хээр үрээ өнгөлж байна. Цээжний үрээнүүд 200-аад метр тасраад байна. Удахгүй бид хэний хурдан буян айраг, түрүүнд хурдалсныг мэдээлэх болно.


Хуваалцах