Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Т.Батзоригийн сартай хээр үрээ түрүүлэв

Дорнод аймгийн Цагаан-Уул сумын харьяат Аймгийн алдарт уяач Т.Батзоригийн сартай хээр үрээ түрүүлж, аман хүзүүнд Ш.Батбаянгийн зээрд халзан, айргийн гуравт Төв аймгийн Сэргэлэн сумын харьяат, Монгол Улсын Тод манлай уяач Д.Ононгийн хүү Батбилэгийн янзага зээрд үрээ, айргийн дөрөвт Төв аймгийн Баянца

Ж.
Ж.Тагтаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Т.Батзоригийн сартай хээр үрээ түрүүлэв
Т.Батзоригийн сартай хээр үрээ түрүүлэв. Зураг: МҮОНРТ

Тулгар төрийн 2223, Их монгол улсын 808, ардын хувьсгалын 93 жилийн ой, үндэсний их баяр наадмын хурдан морьдын уралдаан Хүй долоон худагт өнөөдөр боллоо. 318 шандаст хурдан хүлгээс Дорнод аймгийн Цагаан-Уул сумын харьяат Аймгийн алдарт уяач Т.Батзоригийн сартай хээр үрээ түрүүлж, аман хүзүүнд Ш.Баянбатын зээрд халзан, айргийн гуравт Төв аймгийн Сэргэлэн сумын харьяат, Монгол Улсын Тод манлай уяач Д.Ононгийн хүү Батбилэгийн янзага зээрд үрээ, айргийн дөрөвт Төв аймгийн Баянцагаан сумын уяач Д.Баянбатын сартай зээрд үрээ, айргийн тавд Сүхбаатар аймгийн Дарьганга сумын харьяат Г.Эрдэнэбилэгийн хээр үрээ хурдаллаа. Айргийн зургаад Ховд аймгийн Цэцэг сумын Н.Баасанжавын бор үрээ, долоод Өвөрхангай аймгийн Тарагт сумын Ч.Хишигбаатарын хүрэн халзан үрээ, наймд "Мон-Эрдэнэ" компанийн П.Энхмөнхийн бор үрээ, ест Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын Тод манлай уяач Д.Ганбаатарын зээрд үрээ, аравт Булган аймгийн Гурванбулаг сумын харьяат Монгол Улсын манлай уяач Д.Хишигжаргалын цагаан үрээ хурдлав.


Хуваалцах