Т.Болдбаатарын халиун азарга түрүүллээ
Хан хэнтий уулын аймаг байгуулагдсаны 90 жил, “Зүүн бүсийн Хурд-2013” хурдан морины азарганы уралдаанд нийт 253 азарга гарааны зурхай руу мордсон юм. Гарааны зурхайгаас гарсан цагаасаа хойш шимтэй сайхан уралдсан азаргануудаас Хөвсгөл аймгийн Мөрөн сумын алдарт уяач Түвдэндоржийн Болдбаатарын халиун
Мэдээллийн алба

Хан хэнтий уулын аймаг байгуулагдсаны 90 жил, “Зүүн бүсийн Хурд-2013” хурдан морины азарганы уралдаанд нийт 253 азарга гарааны зурхайруу мордсон юм.
Гарааны зурхайгаас гарсан цагаасаа хойш шимтэй сайхан уралдсан азаргануудаас Хөвсгөл аймгийн Мөрөн сумын алдарт уяач Түвдэндоржийн Болдбаатарын халиун азарга магнайдаа тоос хүргэлгүй түрүүлж, уясан эзэн, унасан хүүхэд, наадамчин олноо баярлууллаа. Харин Сүхбаатар аймгийн Асгат сумын Баяраагийн Цагаанхүүгийн зээр азарга аман хүзүүдэж, Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын Жанчивын Батбаатарын хонгор, Хэнтийн аймгийн Баян-Овоо сумын Балдандоржийн Ганбатын хээр, Хэнтийн аймгийн Норовлин сумын Ариунбаярын Гэрэл-Очирын Буудай халзан азаргууд тус тус айргийн тавд мөр гишгэж наадамчин олноо цэнгүүллээ.


















