Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Т.Дэлгэрмөрөн Г.Мандахнаранд хүндэтгэл үзүүлнэ

“Рио-2016” олимпийн наадамд эрэгтэйчүүдийн 65 кг-ын жинд хүч үзсэн Монгол Улсын гавьяат тамирчин Г.Мандахнаранг “Номин талст” хамтлагийн дуучин Т.Дэлгэрмөрөн “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудалд тосно.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Т.Дэлгэрмөрөн Г.Мандахнаранд хүндэтгэл үзүүлнэ
Т.Дэлгэрмөрөн Г.Мандахнаранд хүндэтгэл үзүүлнэ. Зураг: МҮОНРТ

“Рио-2016” олимпийн наадамд эрэгтэйчүүдийн 65 кг-ын жинд хүч үзсэн Монгол Улсын гавьяат тамирчин Г.Мандахнаранг “Номин талст” хамтлагийн дуучин Т.Дэлгэрмөрөн “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудалд тосно. Т.Дэлгэрмөрөн энэ тухайгаа “Г.Мандахнараныгаа Монгол эх орондоо ирэхэд нь би андуудтайгаа тосч, чин сэтгэлийн хүндэтгэл үзүүлнэ. Мөн урам хайрлах болно. Уйлж байна шүү дээ. Монгол мөн чанар, агуу уужим сэтгэл минь. Монголын төр түүнд хүндэтгэл үзүүлэх ёстой. Бидэнд хүний газрын шийдвэр хамаагүй. Бид тусгаар тогтносон эрх чөлөөт Монгол Улс болой. Хурай хурай хурай ялангуяа багш дасгалжуулагчдадаа дэндүү их талархалтай хандаж байна. Тэд чадсаан алтаар урс” гэж өөрийн фэйсбүүк хуудаснаа бичсэн байна.

Хуваалцах