Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Т.Дэлгэрмөрөн мөрөн дээрээ соёмбо шивүүлжээ

Дуучин Т.Дэлгэрмөрөн хоёр мөрөндөө соёмботой мөрдэс шивүүлжээ.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Т.Дэлгэрмөрөн мөрөн дээрээ соёмбо шивүүлжээ
Т.Дэлгэрмөрөн мөрөн дээрээ соёмбо шивүүлжээ. Зураг: МҮОНРТ

Дуучин Т.Дэлгэрмөрөн хоёр мөрөндөө соёмботой мөрдэс шивүүлжээ. Тэрбээр зургаа фэйсбүүк хуудаснаа байрлуулаад “Бодож явдаг гэнэн зүйлийнхээ ард гарлaa. Амар байсангүй, аймар их өвдлөө. Гэхдээ би иймэрхүү шивээс хийлгэх дурны хүүдий шүү дээ. Ихэнх эрэгтэй хүүхэд дарга, атаман болохыг мөрөөдөж, машин, морь, чавхаар тоглож өссөн. Би ч мөн адил тэгж явлаа. Энэ шивээсээрээ би “Хэзээ нэг өдөр бидний мөрдэс ийм болох төрийн шинэчлэл ирэх л болно” гэсэн санааг агуулж байгаа юм. Ингээд би долоон соёмботой дордохгүй нэгэн болж бурхан, чөтгөр хоёрын буян, нүглийг соёмбо таринаараа домнолоо" гэсэн байв.

Тэрбээр толгой дээрээ соёмбо, зүүн гарын ядам хуруун дээрээ бурхан болооч эхнэрийнхээ овгийн эхний үсгийг нэрийнх нь хамт Монгол бичгээр шивүүлсэн байдаг билээ.

Хуваалцах