Т.Дэлгэрмөрөнгийн шинэ цомог удахгүй гарна
"Номин талст" хамтлагийн дуучин МУСТА Т.Дэлгэрмөрөнгийн “Хийморь” нэртэй цомог тун удахгүй мэндлэх нь. “Ясан хяртай эмээл”, “Эр хүн” бүхий таван дуутай тус цомгийн хөгжмийн зохиолчоор "Хурд” хамтлагийн гоцлол гитарчин Д.Отгонбаяр ажиллажээ.
Мэдээллийн алба

"Номин талст" хамтлагийн дуучин МУСТА Т.Дэлгэрмөрөнгийн “Хийморь” нэртэй цомог тун удахгүй мэндлэх нь. “Ясан хяртай эмээл”, “Эр хүн” бүхий таван дуутай тус цомгийн хөгжмийн зохиолчоор "Хурд” хамтлагийн гоцлол гитарчин Д.Отгонбаяр ажиллажээ. Мөн “Титэм” хамтлагийн гоцлол дуучин Л.Тайванбат, МУАЖ морин хуурч Ч.Батсайхан нар оролцон ажиллажээ. Мөн дуунаас дууны хооронд өгүүлэгдэх домгуудыг МУСГЗ Г.Чулуунбат унзад хоолойгоор унших ажээ.


















