Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Т.Энхбат “Кармен” дуурийн Эскамилийн дүрийг амилуулжээ

Намайг дэмжиж, тусалдаг бүх хүмүүст баярлалаа. Хүн их хөөрөхөөрөө үг олддоггүй юм байна. Баярлалаа гэдэг үг л хамгийн түрүүнд орж ирэх юм.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Т.Энхбат “Кармен” дуурийн Эскамилийн дүрийг амилуулжээ
Т.Энхбат “Кармен” дуурийн Эскамилийн дүрийг амилуулжээ. Зураг: МҮОНРТ

ОХУ-ын Мариинский театрын залуучуудын багийн гоцлол дуучнаар ажилладаг Т.Энхбат энэ сарын 26-нд тус театрын тайзнаа “Кармен” дуурийн Эскамилийн дүрийг амилуулжээ. Тэрбээр “Үнэхээр сэтгэл хөдлөл дээд цэгтээ байлаа. Хамгийн түрүүнд аав, ээждээ маш их баярлалаа. Намайг дэмжиж, тусалдаг бүх хүмүүст баярлалаа. Хүн их хөөрөхөөрөө үг олддоггүй юм байна. Баярлалаа гэдэг үг л хамгийн түрүүнд орж ирэх юм. Цаашдаа улам сайн хичээх болно” хэмээн цахим хуудасдаа бичжээ.

Хуваалцах