Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Т.Энхбат “Кармен” дуурийн Эскамильогийн дүрд сонгогджээ

Тэрбээр тус театрын алдартай таван дуучинтай өрсөлдөн энэхүү дүрд сонгогдсон байна.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Т.Энхбат “Кармен” дуурийн Эскамильогийн дүрд сонгогджээ
Т.Энхбат “Кармен” дуурийн Эскамильогийн дүрд сонгогджээ. Зураг: МҮОНРТ

Мариинский театрын залуучуудын багийн дуучин Т.Энхбат ирэх дөрөвдүгээр сарын 26-нд тоглох “Кармен” дуурийн Эскамильогийн дүрд дуулахаар болжээ.

Тэрбээр тус театрын алдартай таван дуучинтай өрсөлдөн энэхүү дүрд сонгогдсон байна. Т.Энхбат эл дүрийг амжилттай амилуулбал тус театрын үндсэн дуучин болох юм. Тэгвэл Мариинский театрт гоцлол дуучнаар ажиллах анхны Монгол хүн болох нь. Сонирхуулахад, тэрбээр уг театрт 15 дахь удаагаа дуурийн гол дүрд дуулах гэж буй. Залуучуудын багаас одоогоор жилийн дотор 15 удаа гол дүрд сонгогдсон хүн байхгүй гэнэ.

Хуваалцах