Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙНөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ
1/3
Соёл, спорт

Т.Энхбат маргааш Буриадын дуурийн театрт урилгаар дуулна

Тэрбээр Пермийн театр ирэхээсээ өмнө Марийнскийн театрт ажиллаж байсан. Харин 2017 онд Санкт Петербургийн Н.А.Римский-Корсаковын нэрэмжит консерваторийг төгссөн билээ.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Т.Энхбат маргааш Буриадын дуурийн театрт урилгаар дуулна
Т.Энхбат маргааш Буриадын дуурийн театрт урилгаар дуулна. Зураг: МҮОНРТ

ОХУ-ын Пермь хотын Дуурь, бүжгийн театрын дуучин Т.Энхбат маргааш Буриадын дуурийн театрт урилгаар дуулах гэж байна.

Энэ өдөр Буриадын дуурь, бүжгийн театрт Жорж Бизегийн “Кармен” дуурь тавигдах бөгөөд манай улсын дуучин Бухтай тулалдагч Эскамильогийн дүрийг бүтээх аж.

Тэрбээр Пермийн театр ирэхээсээ өмнө Марийнскийн театрт ажиллаж байсан. Харин 2017 онд Санкт Петербургийн Н.А.Римский-Корсаковын нэрэмжит консерваторийг төгссөн билээ.

Сонирхуулахад, тэрбээр Монгол Улсын ардын жүжигчин, уртын дуучин Д.Түвшинжаргалын хүү, Монгол Улсын гавьяат жүжигчин, дуучин Т.Баясгалангийн дүү юм.

Хуваалцах