Т.Энхжаргал VI байрт шалгарчээ
БНСУ-ын Инчён хотод найм дахь өдрөө үргэлжилж байгаа Азийн наадмаас Т.Энхжаргал VI байрт шалгарлаа.
Б.
Б.Жамбалдорж
Мэдээллийн алба
Уншихад 1 минут

БНСУ-ын Инчён хотод найм дахь өдрөө үргэлжилж байгаа Азийн наадмаас Т.Энхжаргал VI байрт шалгарлаа.
Өнөөдөр дугуйн 28 км-ын эмэгтэйчүүдийн цуваа гараатай уралдаан болж, Азийн аваргын алт, хүрэл медальт Т.Энхжаргал 40:06.68 минутын амжилтаар VI байрт шалгарсан байна.
Энэ зайд БНСУ-ын тамирчин Азийн наадмын аварга болсон бол БНХАУ, Хонгконгийн тамирчид мөнгө, хүрэл медалийг хүртжээ.
Хуваалцах


















