Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙНөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ
1/3
Соёл, спорт

Т.Энхцэцэг олон улсын шилдэг шүүгчээр шалгарчээ

Тэрбээр 1996 оны олимпийн наадмын мөнгөн медальт, алдартай бөх билээ. Тиймээс барилдааныг маш сайн ойлгож шүүдэг. Түүний чансааны оноо 7.5 байгаа юм.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Т.Энхцэцэг олон улсын шилдэг шүүгчээр шалгарчээ
Т.Энхцэцэг олон улсын шилдэг шүүгчээр шалгарчээ. Зураг: МҮОНРТ

Олон улсын жүдо бөхийн холбооноос шилдэг эмэгтэй шүүгчдийг зарлалаа. Өмнөд Солонгосын шүүгч Хён Сук Хи энэ жил нийт 16 тэмцээн шүүсэн дотор ДАШТ, Их Дуулга, Гран При зэрэг 2019 оны бараг бүх том тэмцээн багтаж байгаа юм.

Тэрбээр 1996 оны олимпийн наадмын мөнгөн медальт, алдартай бөх билээ. Тиймээс барилдааныг маш сайн ойлгож шүүдэг. Түүний чансааны оноо 7.5 байгаа юм.

Харин энэ жилийн хамгийн өндөр оноотой шүүгч бол Монголын иргэн Т.Энхцэцэг байлаа. Түүний дундаж оноо 8.4 байгаа нь эрэгтэй шүүгчдийн чансаанд ч дээгүүрт тооцогдож байна.

Хуваалцах