Т.Эрдэнэхүү, Ц.Үүрцайх нар хүчний гурван төрөлтийн дэлхийн аварга боллоо
Есдүгээр сарын 2-4-ний өдөр АНУ-ын Айдахо Фолс хотноо болсон Хүчний гурван төрөлтийн Сонирхогчдын Дэлхийн Аварга шалгаруулах тэмцээнд "Хүчтэн" клубын тамирчин Т.Эрдэнэхүү, Ц.Үүрцайх нар амжилттай оролцож дөрвөн алт, нэг мөнгө, нэг хүрэл медалийн эзэн болжээ.
Мэдээллийн алба

Орхон аймгийн “Хүчтэн” клубын багш дасгалжуулагч Т.Эрдэнэхүү насанд хүрэгчдийн ангилалд -125 кг жинд хэрэглэлтэй болон хэрэглэлгүй хэвтээ шахалтаар тус бүр алтан медаль, хэрэглэлтэй гурван төрөлтийн төрөлд мөнгө, хэрэглэлгүй гурван төрөлтөөр хүрэл медаль хүртсэн.
Мөн тамирчин Ц.Үүрцайх 40-өөс дээш насны ангилалд 120 кг-ийн жинд хэрэглэлтэй, хэрэглэлгүй гурван төрөлтөд оролцож алтан медалийн эзэн боллоо.
Сонирхогчийн ДАШТ-нд Солонгос, Канад, Орос, Монгол, Eгипет, Чeх, Амeрикийн 200 орчим тамирчин нийт есөн жинд өрсөлдсөн. Уг тэмцээнд тамирчид штангтай суулт, цээжнээс шахалт, үндсэн таталт гэсэн гурван төрлийн өргөлтөөр тус тус гурван удаагийн оролдлогоор хамгийн хүнд жинг өргөж өрсөлддөг юм.