Т.Галбадрахын халиун морь Төрийн их баяр наадамд түрүүллээ
их насны морьдын уралдаанд 261 хүлэг бүртгүүлснээс 179 нь гарааны зурхай руу хөдөлсөн.
Мэдээллийн алба

Тулгар төрийн 2229, Их Монгол Улс байгуулагдсаны 814, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 109, Ардын хувьсгалын 99 жилийн ой, Үндэсний их баяр наадмын их насны морьдын уралдаанд 261 хүлэг бүртгүүлснээс 179 нь гарааны зурхай руу хөдөлсөн.
Үүнээс Завхан аймгийн Тосонцэнгэл сумын уугуул, Төмөрбаатарын Галбадрахын халиун морь төрийн их баяр наадамд түрүүлж, Завхан аймгийн Завханмандал сумын Цэрэндоржийн Мөнххуягийн хурдан янзага цавьдар морь гурав дахь жилдээ дараалан төрийн их баяр наадамдаа аман хүзүүдлээ. Их насны морьдын айргийн гуравт Говь-Алтай аймгийн уяач Г.Жавхлантөгсийн хээр морь, айргийн дөрөвт Завхан аймгийн Тосонцэнгэл сумын уугуул Төмөрбаатарын Галбадрахын бор морь, тавд Ховд аймгийн Буянт сумын уугуул Батсуурийн Эрдэнэбаярын загал саарал морь хурдаллаа.


















